Delgermurun
2 min readOct 3, 2020

Өөрийгөө уучил!

Энэ хорвоогоос огт алдаа гаргадаггүй төгс төгөлдөр хүн хайгаад олохгүй байхаа! Гэхдээ хүмүүс бидний хамгийн том алдаа нь огт алдаа гаргахгүй байхыг хүсдэгт байдаг. Бүгд бусдын нүдээр харахад зөв шударга, ажилч хичээнгүй, мөнгөтэй, эрдэмтэй өөр юу л байна бүхий л сайхнаараа харагдахыг хүсдэг нь өөрөө түмэн алдаа юм шүү дээ! Алдаа гэдэгт хэн нэгэнд буруу зөрүү үг хэлэх, өөрөөсөө өөр хүн болох, зорилгоосоо залхуурах гэх мэт тухайн үг үйлдлийн дараа чамайг шархлуулж, шаналгаж байгаа бүхэн алдаа гэж ойлгодог. Ялангуяа залуу насанд алдахгүй, бүтэхгүй зүйл гэж маш олон. Тэр бүхэнд өөрийгөө зэмлэж, буруутгаж, тэр хэмжээгээрээ шаналах нь даамжирвал одоо өнгөрсөн би нэгэнт алдсан, би угаасаа ийм л хүн гэж өөрийн ертөнцөө тэр чигээр нь хумих аюултай. Тиймээс нэг алдаад түүнээсээ ухаарч амжаагүй дахин тийм алдаа гаргасан бол зүгээрээ өөрийгөө өршөө тэгээд тайвшир гарц шийдэл, хамгийн гол нь үнэтэй сургамж олж хараад, бодож тунгаагаад 3 дахиа л битгий алд!

Өөрөө өөрийгөө л уучил, бас ухааруул, урамшуул. Бусдад өөрийнхөө хийсэн алдааг яриад л өөрийнхөө амаар өөрийгөө гутаан доромжлоод байвал амтай болгон чамайг шоолж, үл тоох нь байдаг л үзэгдэл болно шүү дээ! Буруу юм хийсэн бол бусдад гоншигнож, гомдоллож долоон булчирхайгаа бүү тооч!

Чиний үзэл бодол, үг үйлдэл, үнэт зүйлс зөвхөн чамд л хамаатай байх ёстой байтал энэ бүхнээ бусдаас хамааралтай болгочихвол чи байхын утга учир хаана байна!

Өөрийгөө уучилж, бас хайрлаж, урамшуулж хааяа зэмлэх эрх зөвхөн өөрт чинь л байдаг юм шүү!

Өөрийнхөө амаар өөрийгөө гутаачихаад өрөөлөөс магтаал эрж суух нь дэндүү өрөвдмөөр биш гэж үү……….