Delgermurun
May 14, 2022

Хямдхан сэтгэл зүйтэй байхаа болъё

Хямдхаан сэтгэл зүй.. Хүний хэлсэн онцгүй үгэнд хямарчихдаг, өөрийгөө зэмлэдэг, шантардаг хааяа урам хугардаг базсан нойлын цаас шиг байж яахнав дээ. Хэн нэгэн дураараа чиний мэдрэмж, сэтгэл зүйд халдахыг бүү зөвшөөр. Тэд хэлэх үгээ тоохгүй, хянаагүй байхад түүнийг тосож аваад сэтгэлдээ тоос буулгах нь утгагүй. Тоос буусан ч удалгүй ор мөргүй арчиж сурах хэрэгтэй. Сэтгэл гэх чухал эрхтэнд тоос, хог буугаад байвал тордох гэж хугацаа зарцуулна. Тэгээд тоож хэн ч анзаарахаа байчихна. Үнэтэй чамин хээнцэр сэтгэл зүйтэй байгаарай… Хүмүүс дураараа хүрч, халдаж чаддаггүй юм.