Delgermurun
1 min readMay 11, 2022

Тэнгэр шиг бай… Нартай бас Үүлтэй

Өдөр бүрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, хүмүүс хоорондын харилцаа таамаглахын аргагүй өөр байдаг. Яг л тэнгэр шиг..

Тэнгэр шиг бай гэдэг утгыг эргэцүүллээ л дээ. Би анх ойлгохдоо үргэлж өөдрөг, эрч хүчтэй байх гэсэн утгатай гэж ойлгодог байсан юм. Гэхдээ тэнгэр үргэлж цэлмэг, нартай байдаггүй шүүдээ, хааяа бүрхэг үүлтэй, хүйтэн байдаг. Өдөр бүрийн цаг агаар яг ийм өөр байдагтай адил хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэл зүй өөр байдаг юм байна. Байх ч ёстой санагдлаа.

Тэнгэрт өдөр бүр нар мандаж байвал хүмүүс бид нарнаас залхаж, бороо ороосой, сүүдэр тусаасай гэж хүсдэг шүү дээ. Эсрэгээрээ үргэлж үүлтэй бүрхэг байвал хүмүүс гуниглаж, даарч бүр сүүлдээ үзэн яддаг.

Мэдрэмжээ, дургүйцэлээ талархалаа хааж нуулгүй илэрхийлэх нь зөв бололтой. Бусдыг гомдоочих вий, бусдад буруу ойлгогдох вий гэж өөрийгөө илэрхийлэлгүй удаан явсанаар нэг өдөр цахилгаантай бороо орвол яана. өмнөхөөсөө ч их хөнөөлтэй болно. Байнга манддаг нар гоё л доо, гэхдээ хэтрэхээрээ нарнаас зугтаж сүүдэрт суумаар санагддаг. Зүгээр л өөрийн бүхий л мэдрэмжээ, сэтгэл зүйгээ нартай бас үүлтэй байхыг хүлээн зөвшөөрмөөр….

Аан гэхдээ тэнгэр ямар гээч дэндүү уудам гэдгийг бүү мартаарай.

Тэгэхээр сэтгэл зүй, мэдрэмж бүхэн нартай, үүлтэй байсан ч угтаа, мөн чанартаа УУДАМ байхад л хангалттай болов уу…

Дээгий❤