Delgermurun
Nov 7, 2023

Савладаг мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө дуртай⛅️

Заримдаа хар үүл хураад аадар буух гэж байгаа юм шиг болчихно. Заримдаа нар мандаад цэлмэчихнэ. Яг ийм мэдрэмжүүд миний дотор тойрон эргэлдэнэ. Энэ яг жинхнээсээ амьдарч байгаа мэдрэмж юм байна. Уйлмаар өдрүүд байна, Урдахаа анзааралгүй үсэрч дэвхцмээр үеүд ч байна. Тэгэхээр үргэлж өөдрөг эрч хүчтэй байх гэж хичээхээ больсоон. Зүгээр мэдрэх гэж хичээдэг болсон. Бүх зүйлийг мэдрэх гэж. Бүрхэг бүүдийсэн байвал яарч цэлмэх гэлгүй цаг хугацаанд даатгаж бүрхсэн шиг бүрхэнэ. Нар шиг байвал надад ийм өдөр зөндөө байгаа гээд дүүрэн жаргаж мэдэрнэ.