Delgermurun
2 min readJul 24, 2020

Далай шиг…..

Ийм агуу уудам далай яаж далай хэвээрээ байдаг юм бол?

Бороо түүн дээрээс хүчтэй асгарсан ч түүний давалгаа хаяаруугаа урьдын адил халина. Нар дээрээс хурц тусахад хүмүүс бид түүнийг харж ганцаардал гунигаа түүнтэй ярилцаж, шувууд түүн дээгүүр дураараа тэнүүчлэнэ. Тэгсэн ч тэр гомдлохгүй, ширгэхгүй далай хэвээрээ л байна.

Гэхдээ далай уйлдаг бас гомддог заримдаа инээдэг болов уу? магадгүй тэр ийм уудам ч гэсэн хааяаа ганцаарддаг байх. Тиймээ тэр тэгдэг байх үүлний сүүдэр туссан далайн гадаргууг би яг одоо харж сууна түүнээс жоохон гуниг мэдрэгдэж тэр ганцаардаж бас айж байгаа юм шиг, харин нарны туяа туссан хэсэг оюу номины гялбаа шиг цэл ногоон тэр магадгүй жаргалтай байна. Гэхдээ л тэр далай хэвээр Өнөөдөр хүчтэй ширүүн салхинд хүчтэй давалгайлж байгаа ч тэр өөрийнхөө мөн чанарыг огт алдалгүй авч үлдсэнээр маргаашийн нарнаар амьтад түүн дээр жаргаж, хүмүүс түүнийг харж баясахад тэр өөрөө бүр жаргалтай байдаг байх. Яг одоо би түүн шиг агуу уудам хэрнээ ямарч бэрхшээл болоод жаргалд жинхэнэ мөн чанараа алдалгүй оршихыг хүсэж далайг биширч, ширтэж сууна.