Delgermurun
1 min readOct 3, 2020

Зүгээр нэг тийм…..

Бид үргэлж бие биенээсээ нуудаг

Болж бүтэж байгаагаа нууна хэл ам хүрчихнэ гэж

Болохгүй чадахгүйгээ нууна бусдын адаг болчихно гэж

Боловсрол мэдлэгээ ч нууна хэнээтлээ гэж зэмлүүлэхээс айсандаа

Бодол санаагаа нууна бусдад алдчихна гэж

Сайхан үгийг нэгнээсээ нууна бялдууч болчихвий гэж

Хэцүү байсан ч нууна тэвчих хэрэгтэй гэж өөрийгөө хүчлээд

Хэлэх үгээ тас нуучихдаг бусдыг гомдоохгүй гэсэндээ

Дурлаж хайрласан ч сэтгэлээ илчлэх зориггүй

Дутуу дундуур ч бусдаас тусламж эрэх нүүргүй

Дуулим хорвоод ганц амьдрахаа мэддэг атлаа

Дурсамж дүүрэн амьдрах ёстойгоо бид ухаардаггүй

Зорилгодоо хүрч болноо гэхдээ бусдын төлөө байгаасай

Зоригтой байж болноо бусдыг хүндэлдэг байгаасай

Эргэж буцдаг хорвоод эгэл хүн хэвээрээ оршиж болохгүй гэж үү !

Ээлжлээд учирдаг тавиланд энгүй тайван амьдарч болохгүй гэж үү!

Уйлмаар байвал уйл болноо

Уурламаар байсан ч битгий хорь

Урагшлах ёстой бол урагшлаад

Зогсох ёстой бол түр зогс ухарч харин болохгүй ээ

Явмаар байвал яв битгий сэтгэлээ аргамж

Ярьмаар байвал сэтгэлээ онгойтол ярь л даа битгий үнэнээ нуу

Зүгээр үнэн оршицгооё

Зүүдлээд сэрэхэд амьдрал байхгүй ч юм бил үү!

Зөв бүхнийг бодож, бүтээж, сэтгэж

Зүрх сэтгэлээ хайраар дүүргэж

Зоригтой, Сэтгэлтэй чин үнэн

Зүгээр нэг тийм Хүн л байя…..🙏