Delgermurun
1 min readAug 30, 2020

Аз жаргал тэнд байж….

Аз жаргал минь энд биш ээ тэнд байж

Алаг эрээн дээвэртэй хачин тансаг байшинд биш

Алд бие минь өссөн таван ханатай гэрт минь байж

Ааль сайтай хачин сайхан хуурамч инээд нь биш

Аав ээжийн минь учирлаж хэлдэг сургаальд байж

Аз жаргал бол

Аяга дүүрэн сүүтэй цай уунгаа өрөмтэй боорцог идэж

Айл гэрдээд өдөржин халуун элсэн дээр тоглож

Аав ээжийнхээ хайранд бялхдаг хүүхэд нас минь байжээ

Алтан гадас одыг тооноор ширтэнгээ ээждээ үнсүүлээд унтах нь дээдийн жаргал

Ааваа! гээд Бүхий л хүсэл мөрөөдөлөө эрх дураараа тоочих нь ховорхон жаргал байж

Өвдөж өлсөхдөө ч би тэнд жаргалтай байж

Өгсөж уруудах замыг минь тэд л үнэнчээр дэмжиж, зэмлэдэг байж

Өөрөөсөө илүү амьдраасай гэж тэд зүтгэсэнийг

Өчүүхэн би тэнд биш энд биеэрээ мэдэрч ойлгож байна

Эргээд тэндээ очихдоо

Энэ орчлонг надад атаархтал ээждээ эрхлээд

Энэ орчлон эргүүлэх юм шиг мөрөөдөж аавдаа онгироод л

Эгэл жирийн монгол гэртээ

Элэг бүтэн инээд хөөрөөр дүүрэн байхыг л хүснэ🙏🙏🙏